g_sosorburam-н зургийн цомог » эмийн ургамал
Цагаан уул | << Өмнөх | 1/3 | Дараагийн >> |
![]() | |
Монгол оронд Сибирийн ангилалд багтах 4 зүйл Цагаан уул цэцэг ургадаг. Сибирийн Цагаан уул цэцэг нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтой. Навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй. Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж ирсэн. Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн 4 улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул” хэмээн онцолж ирсэн. Хүйтэнд тэсвэртэй, чийгэнд дуртай, олон наст ургамал бөгөөд уулын хээр, ойт хээр, хээрийн бүсэд хад чулуурхаг ууланд тархан ургадаг. Мөн эмийн ургамлын бүлэгт багтах ба булчирхайн үрэвсэл, цус алдах өвчинд тустай. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан тунгийн хэмжээ тодорхойгүй ч цэцгийг хатааж халуун усанд хандлаад өвдсөн хүнд уулгадаг байсан аж.Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан уул цэцэгний зургийг авч хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Түүний үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг хожим эрдэмтэд электрон микроскопоор илрүүлсэн нь ба “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ. | |